Thinkers Training

Мэдээллийг зөв ашиглах, найдвартай эх сурвалжийг таних, цэгцтэй бодож, үр дүнтэй ажиллахад туслах зорилготой. Бид дэлхийн жишигт нийцсэн мэдлэгийг Монгол орныхоо хөрсөнд тохирсон хөтөлбөрүүдийг санал болгож байна.

Thinkers Public Content

Суурь мэдлэг гэдэг нь зүгээр нэг эхлэл биш, харин аливааг зөвөөр танин мэдэх, оновчтой шийдвэр гаргах, цаашдын тасралтгүй хөгжлийг тэтгэх хамгийн бат бөх суурь юм. Бид энэхүү төслөөрөө дамжуулан нийгэмд суурь мэдлэгийн ач холбогдлыг таниулж, утга учиртай суралцахуйн соёлыг түгээхийг зорьж байна.

СУРГАЛТ

Бид дэлхийн жишигт нийцсэн мэдлэгийг Монгол орныхоо хөрсөнд буулгаж, дараах хөтөлбөрүүдийг санал болгож байна.

Нухацтай сэтгэлгээ

Хиймэл оюун ухааны эрин үед хуурамч болон хэрэгцээгүй мэдээллийн урсгалаас чухлыг нь ялгаж, цэгцтэй сэтгэх арга барилд суралцана.

Дэлгэрэнгүй

Policy 2.0

Улс орны хөгжил, эдийн засаг зэрэг “хүнд” сэдвүүдийг энгийнээр ойлгож, мэргэжлийн түвшинд ашиглаж сурна.

Дэлгэрэнгүй

Business 365

Бизнесийн бүтээмжийг нэмэгдүүлж, бодит үр дүн гаргах практик шийдлүүдийг нэвтрүүлнэ.

Дэлгэрэнгүй

МАНАЙ БАГ

С.Өнөр

Гүйцэтгэх захирал |Багш | Ахлах судлаач

Б.Пунцаг

Ерөнхий менежер | Багш | Судлаач

Ц.Батсүх

Зөвлөх багш

Р.Сугархүү

Зөвлөх

ТИНКЕРС ПОДКАСТ

Тинкерс подкастаар дамжуулан салбарын сэтгэгчид, тэдний мэдлэг туршлага, гүн ойлголтоос хуваалцах болно.

Гүн гүнзгий сэтгэ.

НИЙТЛЭЛ

Policy 2.0

Капиталистууд байх шиг. Харин капитализм нь хаачив?

admin

October 5, 2026

KEYNOTE SPEECH #02 ЛЕКЦИЙН ХУРААНГУЙ Капиталистууд байх шиг. Харин капитализм нь хаачив? ИЛТГЭСЭН Ж.Санчир (Оксфордын их сургуулийн судлаач) Эмхэтгэсэн: А.Эрдэнэжаргал Хянасан: Б.Пунцаг Видео: YouTube дээр үзэх Policy 2.0 хөтөлбөрийн Keynote Speaker Series цувралын хүрээнд 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр илтгэсэн Оксфордын их сургуулийн судлаач Ж.Санчирын “Капиталистууд байх шиг. Харин капитализм нь хаачив?” сэдэвт […]

C365

Бизнес төлөвлөгөөнд үйлдвэрлэгчийн үнийн индекс ашиглах нь

admin

September 25, 2026

Бичсэн: Б.Пунцаг Редактор: С.Өнөр Бизнес төлөвлөгөө боловсруулах ажил нэгэнт эхлэх болжээ. Компани бүрд өөр, өөрөөр хийгдэх энэ ажил ерөнхий нэг цэгээс эхлэх нь макро эдийн засгийн хэдэн тоо байдаг. Эдийн засгийн өсөлт хэд байх вэ, инфляц хэд хүрэх вэ, ханш хэрхэн өөрчлөгдөх вэ, зээлийн хүү ямар байх вэ гэх мэт. Дэлхий нийтээр тодорхой бус байдал […]

Policy 2.0

Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх, огцруулах, УИХ тарах асуудлыг Үндсэн хуулийн механизмаар ялган авч үзэх тухай

admin

September 24, 2026

БОДЛОГЫН МЕМО Бичсэн: Б.Пунцаг Редактор: С.Өнөр Маргааны гол асуудал юу вэ? 2026 оны есдүгээр сард Ерөнхий сайд Н.Учрал өөртөө итгэл хүлээлгэх асуудлыг Улсын Их Хуралд оруулах эсэх, сөрөг хүчин Ерөнхий сайдыг огцруулах санал гаргах эсэх, цаашлаад Засгийн газар огцорвол Улсын Их Хурал тарах эсэх тухай маргаан өрнөж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайдаас […]

НУХАЦТАЙ СЭТГЭЛГЭЭ НОМ

Нухацтай сэтгэлгээ бол бүхий л зөөлөн ур чадварын суурь чадвар юм.

Монгол хүнд зориулсан монголын анхны нухацтай сэтгэлгээ (critical thinking)-ний ном. Нухацтай сэтгэлгээ нь мэдээллийг үнэн эсэхийг ул суурьтай эргэцүүлэх, мэдээлэл болон эх сурвалжийн найдвартай байдлыг үнэлэх, логик задлан хийх, төөрөгдөл гажуудлыг таних, зайлсхийх ур чадвар юм. Энгийнээр бүхий л зөөлөн ур чадварын суурь чадвар юм.